Dropbox

0
15

Dropbox

Dropbox

Хэрэгцээтэй файлаа флашруу хуулж, мейлрүүгээ илгээж эсвэл санамсаргүй устгачихвий гэж айдаст автаж, олон газар хуулж явхаас залхаж байна уу? Тэгвэл энэхүү асуудлыг шийдэж чадах dropbox-ыг танилцуулж байна. Dropbox бол бидний өмнө зөвлөгөөндөө дурдаж байсан клоуд технологийн том жишээ.   Dropbox-ын талаар та өмнө нь сонсож байсан уу? Хэрэв үгүй бол, сонсож байсан ч, анзааралгүй өнгөрч байсан бол, энэхүү ашигтай үйлчилгээний талаар танд танилцуулъя.
Dropbox гэж юу вэ?
Dropbox-ыг ихэнхи тохиолдолд, файл хадгалах, шейрлэх болон аливаа нэг файл дээр хамтарч ажиллах зэрэгт хэрэглэдэг, клоуд хадгалалтын үйлчилгээ юм. Dropbox-ын програм нь Windows, Macintosh болон Linux үйлдлийн системүүд дээр мөн, iPhone, iPad, Android болон BlackBerry-ийн төхөөрөмжүүд дээр ажилладаг.
Dropbox нь хоёр үйлчилгээг санал болгодог.
1: Энгийн гишүүний үйлчилгээ. Энэхүү үйлчилгээ нь 2GB-ын хэмжээг гишүүн бүртээ үнэгүй санал болгох бөгөөд 100GB хүртэлх хэмжээг төлбөртэйгээр санал болгодог. Та гишүүн болсныхоо дараа, Dropbox-ын 2GB-ын эрхээ 25GB хүртэл ихэсгэж, ашиглах боломж мөн олддог.


2: Dropbox for Teams төлбөрт үйлчилгээ. Тухайн үйлчилгээ нь 350GB хүртэлх хэмжээг санал болгох бөгөөд тухайн хэрэглэгчийн өгөгдөл нь Amazon-ий Simple Storage Service (S3)-т хадгалагдаж, тухайн хэрэглэгчийн файл нь Secure Sockets Layer (SSL) болон Advanced Encryption System (AES) 256-битийн мэдээлэл нууцлалаар хамгаалагддаг.

                                     
Dropbox-д хэрхэн гишүүн болох вэ?
Dropbox-д гишүүн болох нь тун амархан. Та www.dropbox.com-руу орж, шинээр гишүүн болон бүртгүүлэхэд л хангалттай. Мөн танд илүү боломжийг олгох dropbox.exe-г компьютертаа суулгаарай.

Програм суулгаж, гишүүн болсоны дараа, Dropbox-ын фолдер нь хэрэглэгчийн бусад фолдеруудын адил харагдах бөгөөд хэрэглэгч нь тухайн фолдертоо шинэ файл нэмж, устгаж, шинэ фолдер үүсгэж, тухайн фолдероо шейрлэх зэрэг олон боломжтой болно.  
Dropbox-ын давуу талууд:
Backup буюу файлаа нөөцлөх нь:
Хэрэгцээтэй файлаа устчихвий гэж санаа зовдог бол dropbox-руу хуулахад л хангалттай. Мөн таны dropbox-доо устгасан файл ч хадгалагдсан хэвээр байх бөгөөд дахин сэргээж авах боломжтой.

        
Хандахад хялбар нь:
Хэрэгтэй файлруугаа интернеттэй байхад, та хаанаас л бол хаанаас хандаж болно.Мөн Dropbox-ын файл хадгалагдаж буй компьютер дээрээ ажиллаж чадсангүй гэж санаа зовох хэрэггүй, тухайн хавтсанд байгаа бүх файл, таны интернет орчин дахь dropbox-т ч мөн байх болно. Хэрэгцээтэй файлаа татаж авч, засаж, өөрчилж болох бөгөөд хийсэн өөрчлөлт нь, өөр газар байрлаж буй бусад файлуудад ч мөн адил хадгалагдана. 


Шейрлэх:
Нэг файлаас эхлээд фолдероор нь танд файлаа шейрлэх боломжийг олгоно. Тухайн фолдероо нэг шейрлэсэн байхад, линк нь өөрчлөгддөггүй тул, тухайн фолдер болон файлдаа нэмэлт ямар ч засвар, өөрчлөлтийг оруулж болно. Таны шейрлэсэн файлыг dropbox-ийн хэрэглэгч биш хүн ч татаж авах боломжтой. Мөн dropbox-т шейрлэх файл нь зохиогчийн эрхийг зөрчөөгүй байх хэрэгтэй шүү.

                           
Зургийн цомог:
Онлайнаар зургийн цомог үүсгэхэд мөн ашиглаж болно. Зургаа найдвартай газар хадгалах мөн найз нөхөд, гэр бүлийхэндээ үзүүлэх гэх мэт олон давуу талаар ашиглаж болдог.
Хэмжээгээ ихэсгэх боломж:
Анх бүртгүүлж гишүүн болоод 2GB-ийн эрх авдаг ч, ямар ч төлбөргүйгээр, энэхүү эрхээ 25GB хүртэл өсгөх боломжтой. Facebook, Twitter-ээ холбоход 250MB, Twitter-т дагахад 250MB, найзаа урьж Dropbox-ын гишүүн болгоход 500MB гээд олон урамшууллыг танд өгөх болно.

                                     

Үнэгүйгээр, хэрэгцээтэй файлаа хадгалж, бусадтай хуваалцах боломжийг олгодог энэхүү үйлчилгээг сонирхоод нэг үзээрэй.

 

Эхлээд бүртгүүлээд татаж аваарай ТАТАХ