Автобус галт тэрэгний зам дээр гэнэт эвдэрчээ

0
742

Өчигдөр /2019.10.06/ Гуяан хотын нэгэн нийтийн тээврийн автобус галт тэрэгний зам дээр гэнэт эвдэрсэн байна.
Харин эвдрэлээс шалтгаалан автобусны хаалга гацжээ. Зорчигчид гал тэрэгнээс урьтаж цонхоор үсрэн гарсан бол хэсэг зорчигч гарч амжилгүй галт тэрэгтэй мөргөлдсөн байна. Тухайн үед галт тэрэгний жолооч зам дээр автобус байгааг хараад алсаас хурдаа сааруулснаар хүний амь нас эрсдээгүй ажээ. Зорчигчид шоконд орсон, уйлсаар бууж ирцгээсэн байна.
Тухайн үед автобусыг дадлагын жолооч Ю (53 настай) жолоодож байсан бөгөөд автобус эвдэрсэн үү? эсвэл жолоочийн буруутай үйлдлээс болж уг хэрэг гарсан? гэдгийг шалгах ажил үргэлжилж байгаа юм байна.