Америкын алдарт найруулагч кинонуудаа флашинд хуулаад хойд Солонгос руу илгээх хөдөлгөөн эхлүүлжээ

1 Comment
476

Америкийн баримтат киноны найруулагч Matt Schrader өөрийн бүтээлүүдээ флашинд хийн Хойд Солонгос руу илгээх хөдөлгөөнийг эхлүүлжээ.
Америкийн дуу хоолой /АНУ-ын засгийн газраас дэлхийн өнцөг булан бүрд байгаа сонсогчдод хүргэдэг олон улсын нэвтрүүлэг/ байгууллагаас өнөөдөр /2019.10.11/ Schrader найруулагчийн бүтээл болох “Indiana Jones”, “007” гэх мэт алдартай бүтээл болон киноны дууг багтаасан флашийг илгээж, энэ хөдөлгөөн эхэлснийг мэдэгджээ.
Тус хөдөлгөөнд оролцохыг хүссэн хүмүүс www.score-movie.com сайтад хандан хандив өгвөл тус хандивлагчид Солонгосоор Score хэмээн бичигдсэн флаш өгөх бөгөөд үүнтэй адил флаш хойд Солонгос руу нууцаар илгээгдэх юм байна.
Уг хөдөлгөөний эхлүүлсэн найруулагч Matt Schrader “хөдөлгөөний гол зорилго нь хагас зууны турш дэлхийн улс орнууд ямар соёлыг хоорондоо хуваалцаж ирснийг Хойд Солонгосын ард түмэнд мэдэгдэх зорилготой” гэжээ.