БНСУ-д 12753 бэлгийн замын халдварт өвчтэй хүүхэд байна

Leave a Comment
953

Саяхан Солонгос улсын эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанд насанд хүрээгүй 10-аас 19 насны хүүхдүүд бэлгийн замын халдварт өвчин тусах нь нэмэгдэж байгаа тухай судалгаа гаргажээ.

Тус судалгаанд 2014-ээс 2019 оны хооронд 10-аас 19 насны 56,278 хүүхэд бэлгийн замын халдварт өвчин туссан байна.Үүнээс 44,299 эмэгтэй, 11,979 эрэгтэй ажээ. Мөн 2014 оны байдлаар 9,622 хүн байсан бол 2018 онд 12753 буюу 33 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.

Түүнчлэн “бэлгийн замын өвчин туссан өсвөр насны хүүхдүүд биед нь ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл үүнийгээ эмчид үзүүлж зөвлөгөө авахаас илүүтэй нуухыг илүүд үздэг” гэж эмнэлгийн байгууллагаас мэдэгдсэн байна.

Тиймээс насанд хүрээгүй хүүхэд бэлгийн замын халдварт өвчин туслаа гэхэд айж, ичилгүй эмнэлэгт хандахад туслах шаардлагатай байгааг дурджээ.