БНСУ хууль бусаар оршин суугчдын талаарх зохицуулалтаа чангатгана

0
2518

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ хууль бусаар оршин суугч гадаадын иргэдийг гэмт хэрэгт холбогдсон эсэхийг шалгах зорилгоор нутах буцах хугацаагаа урьдчилан мэдүүлэх тухай шинэ дүрмийг танилцуулжээ.
Өдийг хүртэл хууль бусаар оршин суугч гадаадын иргэдийн хилээр нэвтрэх эрхийг хязгаарлаагүй тохиолдолд нутаг буцах тухайн өдрөө холбогдох албаны төлөөлөгчдөд мэдээлснээр сайн дураар нутаг буцах боломжтой байжээ.

Харин шинэ дүрмийн дагуу хууль бусаар оршин суугч иргэд нутаг буцах тухайгаа 3-15 хоногийн өмнө мэдэгдэж, шалгуулах шаардлагатай болсон байна. Одоогийн мөрдөгдөж буй дүрмийг 10 дугаар сарын 21-нд халж, дараагийн долоо хоногоос нь эхлэн сайн дураар нутаг буцах хүсэлтүүдийг хүлээн авж эхэлнэ.

БНСУ-ын Хууль зүйн яамны мэдээлснээр, уг дүрмийн дагуу нутаг буцах өдрөө урьдчилан мэдээлсэн тохиолдолд мөн өөрчлөх боломжгүй болж байгаа ажээ.

Өнгөрсөн есдүгээр сард БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан Казахстаны иргэн бага сургуулийн сурагчийг мөргөчихөөд хэргийн газраас зугтааснаас нэг хоногийн дараа нутаг буцсан хэрэг гарсантай холбогдуулан дээрх дүрмийг чангатгасан байна.

“БНСУ-ын Засгийн газар сэжигтэй этгээдийг шилжүүлэн авах талаар Казахстаны талтай яриа хэлэлцээ өрнүүлж байна” гэж Хууль зүйн яамны мэдэгдэлд дурджээ. 

“БНСУ-ын Засгийн газар сэжигтэй этгээдийг шилжүүлэн авах талаар Казахстаны талтай яриа хэлэлцээ өрнүүлж байна” гэж Хууль зүйн яамны мэдэгдэлд дурджээ.

Эх сурвалж:Montsame.mn