Маскны үйлдвэрт гал гарч бүрэн шатжээ

Leave a Comment
2138

Өчигдөр /2019.10.21/ 12 цаг 26 минутын үед Инчоны нэгэн маскны үйлдвэрт гал гарчээ. Тухайн үед үйлдвэрт 60 гаруй ажилчид байсан бөгөөд азаар хүний амь нас эрсдээгүй байна.
Тус үйлдвэрийн нэг давхарт авто машины сэлбэгийн үйлдвэр байсан бөгөөд гал хоёр давхарт байрлах маскны үйлдвэрээс эхлэн гарчээ. Үйлдвэр сэндвичин хавтан дээвэртэй тул үйлдвэр тэр чигээрээ шатсан байна. Одоогийн байдлаар цагдаагийн газраас гал гарсан шалтгааныг тодруулж байгаа ажээ.

WWW.MGLRADIO.MN
Солонгос мэдээ булан