Монголд клипний зураг авалтаа хийж байсан СОЛОНГОС хамтлагууд

0
1157

Сүүлийн үед Солонгос хамтлаг дуучид Монголд тоглолтоо хийх, клипний зураг авалт болон кино зураг авалтад оролцох зорилгоор ирэх болсон. Монголд ирж байсан алдартнуудаас дурдвал Baby Vox, T-ara, Davichi, U-kiss, Speed, Hyukoh, Twice, Mamamoo, Woo Won Jae хамтлаг дуучид ирж байжээ. Тэгвэл Монголд клипний зураг авалтаа хийсэн хамтлагуудын талаар сонирхъё


T-ara хамтлаг Монголд 2013 онд тоглолт хийхээр ирсэн бөгөөд 20.000 орчим хүн уг тоглолтыг үзэж сонирхсон байна. Мөн Монголд Number 9 дууны клипний зураг авалтаа хийгээд буцжээ.

Hyukoh хэмээх хамтлаг нь 2017 оны 4 сард Монголд ирж Wanli хэмээх дууны зураг авалтаа хийсэн байна. Wan li хэмээх дуу нь өргөн уудам, амар тайван гэх утгыг агуулсан бөгөөд энэ ч утгаараа Монголын өргөн уудам тал нутагт зураг авалтаа хийсэн байна.

Харин Twice хамтлаг Монголд клипний зураг авалт хийхээр 2018 онд ирсэн байна. “The best thing I ever did” хэмээх шинэ жилийн уур амьсгалтай дууныхаа клипийг Монголд хийсэн аж. Уг хамтлаг нь 2015 онд Sixteen хэмээх нэвтрүүлгээс төрөн гарсан хамтлаг юм. Түүнчлэн уг хамтлаг нь Солонгост төдийгүй дэлхийд нэлээдгүй алдар хүндтэй бөгөөд youtube-д тавигдсан дуунууд бүгд үзэлт сайтай байдаг аж.

Солонгосын реппер Woo won jae мөн адил 2018 онд “A fence” хэмээх дууны зураг авалтаа хийхээр Монголд ирж байжээ. Уг дууны утга өөрийгөө яг л хорьчихсон мэт байгаа байдлаас гарч өөрийгөө өөрчлөн илүү өргөн уудам ертөнц рүү алхахыг хүсэж байгаа тухай өгүүлдэг байна.