Монголчуудад хууртагдсан Солонгосын алдарт хамтлаг

0
1468

Солонгосын алдарт Baby Vox хамтлаг азийн улс орнуудад нэлээдгүй нэр хүндтэй болж 2003 онд Монголд тоглолтоо хийжээ. Тухайн үед төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийсэн бөгөөд ойролцоогоор 30.000 мянган хүн цугларсан нүсэр тоглолт болсон байна.
Уг хамтлаг нь ерөнхийлөгчийн урилгаар тоглолтоо дуусгаад, нэмэлт тоглолт хүртэл тавьсан байна.
Харин Монголчууд тус тоглолтын зардлын оронд “Baby Vox” хамтлагийн гишүүн тус бүрт 1000 пён (1 пён= 3.058㎡) газар бэлэглэжээ. Энэ явдал тухайн үед Солонгосд хүртэл нэлээн шуугиан тарьсан байна.
Хамтлагийн гишүүд бэлгэнд авсан газартаа голфын талбай барина гэж ярилцаж байжээ. Гэтэл 2006 онд тус хамтлагийн гишүүн Кан Мин Ён MBC телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо “бидэнд бэлгэлсэн газар үнэндээ Монгол улсын өмч байсан бөгөөд хувь хүн эзэмших боломжгүй газар байсан” хэмээн ярьжээ.