Нууц камерыг гар утсаа ашиглан илрүүлэх арга

0
1643

Сүүлийн үед нууц камераас болж хохирсон эмэгтэйчүүдийн тоо ихсэх болсон. Үүнтэй холбоотойгоор Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ талаар маш их ярьж, бичиж сэрэмжлүүлэх ажлыг хийсээр байна.

Тэгвэл нууц камерыг ямар нэгэн төхөөрөмж ашиглахгүйгээр өөрт байгаа зүйлсийн тусламжтай илрүүлж болох дараах зөвлөгөөг гаргажээ. Нууц камер байгаа эсэхийг шалгахын тулд гар утасныхаа камерт улаан өнгийн гялгар цаас наана. Ингээд камераараа эргэн тойрноо бичнэ. Хэрэв нууц камер байгаа бол цэгэн гэрэл харагддаг байна.

Нууц камерыг, залуус их явдаг метроны буудлын нойлд ихэвчлэн байрлуулдаг байсан бол сүүлийн үед арга нь улам нарийсаж цүнхэндээ, номын завсар, нүдний шилэнд, цаг, бал, ханын зураг гэх мэт эд зүйлсэд нуух болжээ. Өмнө нь хууль бусаар зураг авах болон бичлэг хийсэн тохиолдолд 5-аас дээш жил хорих ял болон 10 сая воноор торгох арга хэмжээ авдаг байжээ. Тэгвэл энэ төрлийн хэрэг ихсэж байгаатай холбогдуулан хуулийг дахин шинэчлэх талаар яригдаж байгаа юм байна. Хэрэв батлагдвал торгуулийн арга хэмжээ авч явуулалгүй шууд хорих ял оноох ажээ.