Нүүлгэлтийн ажил хийдэг залууг “Монголын Thor” гэжээ

0
2867

Саяхан Солонгос улсын нэгэн мэдээллийн сайтын олон нийтэд зориулсан хэсэгт нэг иргэн нүүлгэлтийн ажил хийдэг Монгол иргэний талаар богино хэмжээний нийтлэл бичиж үлдээжээ.

Тэрээр “ Монгол Thor манайд ирж нүүлгэлт хийсэн. Нэлээн хүнд төмөр ширээ болон хоёр хаалгатай хөргөгчийг маш хялбархан өргөчихсөн. Би бараг хуруугаа хугалах шахаж байхад тэр хөнгөхөн зүйл өргөж байгаа мэт байсан. Тэр 170 орчим өндөртэй, 65 кг болов уу, би түүнээс Монголчууд бүгд ийм хүчтэй юу? гэж асуухад чимээгүйхэн толгойгоо дохиод ажлаа дуусгаад явсан үнэхээр догь” хэмээн бичсэн байна