Олны анхаарлын төвд байдаг жүжигчин бүсгүйн хувийн амьдрал

Leave a Comment
2192

Солонгосын алдарт жүжигчин Ким Мин Хы нь нь 1982 онд төржээ. Тэрээр 1999 онд Солонгосын кино урлагийн зах зээлд хөл тавьснаас хойш одоог хүртэл өндрөөр үнэлэгддэг жүжигчин юм.

Харин сүүлийн жилүүдэд жүжигчин бүсгүйн хувийн амьдрал фенүүдийнх нь анхаарлыг татаж, ярианы сэдэв болоод байна.

Ким Мин Хы 2015 онд “Right Now, Wrong Then” кинонд тоглохдоо өөрөөсөө 22 насаар ах найруулагч Хун Сан Сүтэй танилцжээ.  Тухайн үед Хун Сан Сү найруулагч эхнэр, хүүхэдтэй байсан хэдий ч Ким Мин Хы жүжигчинтэй үерхэж эхэлсэн байна. Удалгүй  найруулагч Хун Сан Сү эхнэртээ “Би өөр хүнтэй хамт амьдрахыг хүсч байна, чи ч мөн адил өөр залуустай уулзаад үзэх хэрэгтэй” гэсэн мессеж үлдээгээд гэрээсээ явж, жүжигчин Ким Мин Хытэй амьдарч эхэлсэн талаар тухайн үед шар хэвлэлүүд бараг л өдөр болгон мэдээлж байжээ.

Найруулагч Хун Сан Сү 2016 оны 11-н сард салах өргөдлөө шүүхэд өгсөн хэдий ч эхнэр нь түүнээс салахгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Тэгвэл тэд саяхан хүнсний зүйлсээ цуглуулж, хамт хоолонд орж байгаад папарацид өртжээ. Энэ нь тэр хоёрыг 4-н жилийн турш харилцаагаа үргэлжлүүлсээр байгаа гэдгийг батлах нотолгоо болсон байна.