Солонгосын алдарт “Амьдралын ээдрээ” киног бодит амьдралаас сэдэвлэжээ

Leave a Comment
2130

2003 онд дэлгэцнээ гарсан “Амьдралын ээдрээ” кино нь тухайн үедээ нэлээдгүй шуугиан тарьсан бүтээл билээ. Тэгвэл уг киног бодит амьдралаас сэдэвлэсэн кино гэдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй аж.

Тус киноны бодит дүр нь мөрийтэй тоглоомын мэргэжлийн тамирчин Jimmy Cha ажээ. Тэрээр 1951 онд мэндэлсэн ба 1996 оны покерын дэлхийн аварга, 2005 онд Grand Korea байгууллагын худалдааны захирал, 2009 онд Солонгосын мөрийтэй тоглоомын тэмцээний шүүгчээр ажиллаж байжээ.

Түүнчлэн Америкийн албан ёсны мэргэжлийн казиногын тоглогч бөгөөд 1986 оноос хойш 11 жилийн турш Америкийн казиногын мэргэжлийн тамирчдын дунд хамгийн их орлого олсон тоглогч болж байсан.

Мөн тэрээр сар бүр Америкийн засгийн газраас 3700 долларын тэтгэмж авдаг бөгөөд Las Vegas-д байрлах дээд зэрэглэлийн зочид буудлууд түүнд үнэгүй үйлчилдэг аж.

Түүнчлэн Jimmy Cha-гын амьдрал киноноосоо илүү ээдрээтэй байсан тул зөвхөн нэг жүжигчнээр түүнийг төлөөлүүлэх нь хэтэрхий бодит бус байжээ. Тиймээс киноны гол дүрүүд болох Ким Ин Ха, Жисон хэмээх хоёр дүрд хоёуланд нь түүний амьдралыг тусгаж уг киног бүтээжээ.