Солонгосын далайгаас цэнхэр өнгөтэй хортой наймаалж олджээ

0
977

Гёнгнамын тэнгисийн цагдаагийн байгууллагаас өмнөд тэнгисээс хортой наймаалж олдсон талаар мэдээлэлжээ. 10-р сарын 4- ны өдөр нэгэн загасчлалын усан онгоцноос хортой наймаалж олсон гэх дуудлага тэнгисийн цагдаад ирсэн байна. Уг наймалжийг үндэсний далайн бүтээгдэхүүн судлалын хүрээлэн рүү явуулж цэнхэр сүүлтэй хортой наймаалж болохыг нь тогтоожээ.

Тухайн наймаалж тетраодотида хэмээх хорыг агуулж байжээ. Ийм төрлийн наймаалжинд нүцгэн гараараа хүрэх тохиолдолд гар хавдаж, арьс хуулардаг байна. Уг наймаалж нь 10 см-ын хэмжээтэй бөгөөд хорноос нь үүдэн хүний биед саажилт үүсгэн аажмаар амьгалахад хүндрэлтэй болж шууд үхэлд хүргэдэг байна.

Тэнгисийн цагдаагийн газраас уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Солонгос улсад ийм төрлийн хортой загаснууд олдох болсоныг анхааруулаад цаашид энэ мэт өмнө нь үзэгдэж байгаагүй өөр өнгөтэй далайн амьтан харсан тохиолдолд шууд мэдэгдэх шаардлагатайг сануулжээ.