Солонгосын дуучин Heize Монголд клипны зураг авалтаа хийгээд буцжээ

Leave a Comment
1521

БНСУ-ын дуучин Heize шинэ албомныхоо зураг авалтыг хийхээр Монголд ирээд буцсан бөгөөд өчигдөр /2019.10.13/ youtube-д шинэ дуугаа байрлуулсан байна.

Тухайн дуунд хайртай хүнээсээ салсны дараа эргэн хэвийн байдалтаа орох хүртэл үйл явцыг харуулжээ. Мөн уг клипэнд Монголын овоог тусгаснаар нэлээдгүй онцлог болсон байна.

Учир нь Монголчууд холын замд аюул осолгүй явах, эрүүл энх амьдралыг бэлгэдэн овоо тойрдог ёсонг уг клипэнд овоонд хайртай хүнийхээ бичсэн захидлыг үлдээн салалтыг эцсийн цэгтээ хүрснийг илтгэн үзүүлдэг байна.

Одоогийн байдлаар тус дуу Солонгосын дууны чартад нэлээдгүй дээгүүр байр эзлэн амжилттай яваа ажээ.