Солонгосын “Мөсөн ханхүү”

0
432

Солонгосын дараагийн эрэгтэй Ким Ён А хэмээгдэх болсон уран гулгалтын тамирчин Ча Жүн Хван нь 2001 оны 10 сарын 21-нд мэндэлсэн бөгөөд 18 настай тамирчин юм.

Тэрээр олон улсын уран гулгалтын холбооноос зохион байгуулдаг олон улсын тэмцээнд Солонгос улсын түүхэнд анх удаа 4 эргэлттэй үсрэлтийг амжилттай гүйцэтгэжээ.

Мөн 2011 оны Солонгосын өвлийн спортын аварга шалгаруулах тэмцээнээс уран гулгалтын ганцаарчилсан төрөлд алтан медаль авч байсан бөгөөд 2015 онд Канадын намрын классик олон улсын өсвөрийн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд мөн адил алтан медаль хүртэж байжээ. 2016 онд Марсельд болсон финалын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Солонгосын эрэгтэй уран гулгагчдаас анхны медалийг авч байсан өсөх ирээдүйтэй тамирчин юм байна.

Тэрээр 2018 онд болсон Пёнчаны өвлийн олимпд 20 жилийн дараа оролцож байгаа эрэгтэй ганцаарчилсан төрлийн анхны тамирчин болсон бөгөөд Солонгосчууд түүнийг олимпийн аварга болно гэж ихээхэн итгэл хүлээлгэдэг байна. Ча Жүн Хван Пёнчаны олимпид 15-д эрэмбэлэгдэн мөн л Солонгос улсын уран гулгалтын түүхийг шинэчилсэн юм. Түүнийг фэнүүд нь “мөсөн ханхүү”, “уран гулгалтын ханхүү”, “эрэгтэй Ким Ён А” хэмээн хочилдог ажээ.