Солонгосын алдарт Ким Ин Сүг зохиолч

0
579

Ким Ин Сүг зохиолч нь Солонгос жүжигчдийн дунд нэлээн алдартай олон ангит киноны зохиолч юм. Учир нь уг зохиолчийн зохиолоор хийсэн кино болгон өндөр үнэлгээ авдаг бөгөөд туслах дүрд тоглосон жүжигчид хүртэл алдартай болдог байна.

Ким Ин Сүг зохиолч нь 1973 онд төрсөн ба 2003 онд анхны уран бүтээлээ гаргаснаас хойш одоог хүртэл нэлээдгүй нэр алдартай хэвээр байгаа юм. Түүний хит бүтээлүүдээс дурдвал “Lovers in paris”, “The heirs”, “Secret garden”, “Descendants of The sun”, “Goblin”,“Mister sunshine” гэх мэт олон ангит кинонууд бүгд хит болж Солонгосдоо төдийгүй олон улсад алдар хүндийг олж авчээ.

Тус зохиолч ихэвчлэн романтик, инээдмийн төрлийн киноны зохиол бичдэг бөгөөд Солонгосын 20-оос 30 насны залуусын хамгийн дуртай зохиолчоор шалгарч байсан байна.


Мөн “Goblin” кинонд тоглож байсан жүжигчин И Дун Уг “туслах дүр байсан ч зохиолчийн кино л бол заавал тоглох болно” хэмээн хэлсэн байна. Солонгос жүжигчид Ким Ин Сүг зохиолчийн кино л бол ямар ч дүр байсан тоглоно хэмээн ам нэгтэй хэлдгийн шалтгаан магадгүй хийсэн олон ангит кино болгон нь өндөр үнэлгээ авдагтай холбоотой байж болох юм.


Түүний ирэх жилийн эхний хагаст нээлттэй хийх “The King” хэмээх киноны гол дүрд И Мин Ху жүжигчин тоглохоор болсон ба үзэгчид энэ удаагийн бүтээлийг ч мөн нэлээдгүй сайн үнэлгээ авна хэмээн хүлээлт үүсгээд байгаа ажээ.