Солонгос залуу дэлхийн хамгийн том садар самуун сурталчилсан сайтыг ажиллуулж байжээ

Leave a Comment
1975

Саяхан Америкийн хууль зүйн яамнаас дэлхийн хамгийн том садар самуун сурталчилсан сайтыг хаасан тухай мэдээлэл хийжээ. 2017 оны 9-р сард Америкийн нэгэн судалгааны байгууллагаас гаргасан судалгаагаар, насанд хүрээгүй хүүхдэд садар самуун сурталчилсан сайтын гол сервер нь Солонгос улсад байгааг олж илрүүлсэн байна. Уг хэрэгтэй холбоотойгоор 310 иргэнийг баривчилсан ба эдгээрийн 223 нь Солонгос улсын иргэн байжээ. Тус сайтыг ажиллуулж байсан Солонгос улсын иргэн Сун (22 настай) нь садар самуун бичлэгт насанд хүрээгүй хүүхдүүдийг тоглуулсан 220 мянган бичлэгийг сайтдаа байршуулсан байна.

 Түүнчлэн тус сайтын гишүүдийн тоо 1,280,000 байсан бөгөөд 400 сая гаруй воны ашиг олсон байжээ. Гэвч иргэн Сун нь нас залуу, өмнө нь ямар нэгэн ял шийтгэл хүлээж байгаагүй гэсэн шалтгаанаар шүүхээс 1 жил 6 сарын хорих ял авсан байна. Уг хэрэгт Солонгос улсын иргэд хүүхдэд садар самуун сурталчилсан хэрэг хийсэн иргэнд хэтэрхий хөнгөн ял оноож байгаа хэмээн шүүмжлэлтэй хандаж байгаа ажээ.

WWW.MGLRADIO.MN
Солонгос мэдээ булан