Солонгос оюутнууд гадаад оюутнуудаас залхжээ

Leave a Comment
3828

Солонгос улсад суралцаж байгаа гадаад оюутнуудын Солонгос хэлний мэдлэг муу байгаагаас үүдэн Солонгос оюутнууд гадаад оюутнуудтай хамтран хичээлээ хийх болон бие даалтаа хийхэд хүндрэл учирч байгаа ажээ.

Оюутан А (23 настай) нь “Хятад оюутнуудтай бие даалт хийхээр хуваарилагдсан хэдий ч тэд ядаж бие даалтын судалгаа хийж чадахааргүй, Солонгос хэлэндээ муу тул би ганцаараа хийхээс өөр аргагүй болсон” хэмээн хэлсэн байна. Мөн Солонгос оюутнуудад ийм төрлийн асуудал байнга гардаг бөгөөд гадаад оюутнуудтай нэг баг болж бие даалт хийхэд хэцүү байгаа талаараа хэлжээ.

Мөн их сургуульд байнга хийдэг бие даалт болон баг болгон хувааж ажиллахад хамгийн хүндрэлтэй байдаг байна.

Учир нь Солонгос улсад хэлний бэлтгэлд сурахаар очсон гадаад оюутнууд хэлний чадвар нь төдийлөн дээшлээгүй хэдий ч шууд магистр болон бакалаврын хичээл сонсох тохиолдол их байдаг аж.

Саяхан боловсролын байгууллагаас гаргасан судалгаагаар сүүлийн 3 жил бакалавраар сурч байгаа гадаад оюутнуудын тоо 64%-аар ихэссэн байна.

WWW.MGLRADIO.MN
Солонгос мэдээ булан