Солонгос улсад байр түрээслэхэд анхаарах зүйлс

0
623

Солонгост түрээсийн байрны зориулалтаар баригдсан барилгуудад биеэ үнэлэгчдийг нууцаар ажиллуулж байсан хэд хэдэн тохиолдол илэрчээ.

Сөүл хотод ганцаараа амьдардаг иргэн Г (27 настай) “Түрээсэлж байсан байраа саяхан сольсон учир нь тус байрны доод давхарт биеэ үнэлэгчдийг ажиллуулдаг байсан” хэмээн ярьсан байна. Сүүлийн үед оффисын зориулалттай болон нийтийн түрээсийн байранд биеэ үнэлэх нь ихэссэн бөгөөд үүнийг мэдэлгүй ганцаараа амьдардаг иргэд тус байранд өрөө түрээслэх тохиолдол нэлээдгүй байдаг аж.

Соннам хотын нэгэн байранд амьдардаг иргэн Ч нь “Гэрлүүгээ орох гэж байгаад лифт болон машины зогсоолд биеэ үнэлэгч болон түүний зуучлагчтай таарч байсан үнэхээр аймаар бас эвгүй байсан” хэмээн ярьжээ.

Түүнчлэн хэрвээ байр хайж байгаа бол тухайн байрныхаа гол орох хаалга түгжээтэй эсэх ATM байрлуулсан эсэхийг шалгаж байх нь зүйтэй гэжээ. Ийм тохиолдолд ихэвчлэн тус байранд биеэ үнэлэгчид байдаг бөгөөд ATM-ээс биеэ үнэлэгчдэд мөнгө авч өгдөг байна. Үүнээс үзэхэд ганцаараа амьдрах байр хайж байгаа иргэд байраа сайн судлах дээд, доод давхарт нь ямар үйл ажиллагаа явуулдгийг шалгахыг анхааруулсан байна.