Солонгос улсад сэтгэцийн өвчтэй 500,000 иргэн байна

0
1971

Өнгөрөгч 3-р сард нэгэн их сургуулийн ойролцоох кафед иргэн А /21 настай/ гэнэт хутга гарган, эргэн тойронд сууж байсан хүмүүс рүү дайрч улмаар хажууд нь ном уншиж байсан оюутныг /20 настай/ хутгалжээ.
Хэрэгтэн сэтгэцийн өвчтэй байсан бөгөөд ойролцоох дэлгүүрээс хутга худалдан авч хүн ихтэй кафе руу орсон байна.
Тэрээр уг үйлдлээ “Хүмүүс намайг хараад үл тоон инээж байгаа юм шиг санагдсан, хэнийг ч хамаагүй гэмтээмээр байсан” хэмээн цагдаад мэдүүлсэн байна. Харин шүүхээс түүнд 8-н жилийн хорих ял оноожээ.

(Кафед байсан иргэд хүн хутгалсан этгээдээс айн зугтаж байна)

Энэ мэт ямар нэгэн шалтгаангүйгээр бусдыг гэмтээх хэрэг их гардаг учир анхаарал болгоомжтой байхыг сануулжээ.
2018 онд БНСУ-д сэтгэцийн өвчтэй 500,000 бүртгэгдсэн байна. Эдгээр иргэдийн дийлэнх нь сэтгэцийн эмгэг болон сэтгэл тавгүйтэх өвчин, нойргүйдэх өвчинтэй иргэд ажээ.