Солонгос улсын нэгэн алдартан амиа хорлосон байдалтай олджээ

Leave a Comment
2501

Солонгосын алдарт F(x) хамтлагийн хуучин гишүүн Солли нас барсан байдалтай олджээ. Өнөөдөр үдээс хойш 3 цагын үед түүний менежер цагдаад дуудлага өгсөн бөгөөд одоогийн байдлаар цагдаагийн газраас түүний гэрт үзлэг, шалгалт хийж байгаа аж.

Дуучин, жүжигчин Солли нь 2005 онд жүжигчнээр анх кинонд тоглож, 2009 онд F(x) хамтлагийн гишүүн болж удалгүй жүжигчин болохоор хамтлагаасаа гарсан байна. Мөн 2014 оноос хойш түүнийг үзэн ядсан, эсэргүүцсэн сөрөг сэтгэгдэл нэлээдгүй авч үүнээс үүдэн стресстэж, шаналж байсан тухай ойр тойрныхон нь хэлсэн байна.

Өнөөдөр /2019.10.14/ Солонгос улсын мэдээний хайлтад уг дуучны нэр нэгт жагсаж байгаа бөгөөд маш олон хүн харамсаж байгаагаа илэрхийлсээр байгаа юм.