Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг дэлхийн 83 улсад авч байна

0
317

Өчигдөр Солонгос улсын үндэсний бичиг Хангыль үсгийн баяр боллоо. Үүнтэй холбоотойгоор гадаадаар бичсэн зарын самбарыг багасгах, эх хэлээ түлхүү ашиглах гэх мэт яриа нэлээдгүй гарсан.
Тэгвэл саяхан Солонгос улсын олон нийтийн байгууллагаас гадаад иргэд Солонгос хэл сурах нь ихсэх болсон талаар мэдээлэл хийжээ.

Энэ жил Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн иргэдийн тоо 300,000 мянгад хүрсэн байна. Өнгөрсөн жил 320,000 хүн Солонгос хэлний шалгалт өгсөн бөгөөд шалгалт өгч буй Монгол оюутан “Их сургуульд суралцах, ажил хийх, виз сунгуулах гэх мэт өдөр тутмын амьдралд Солонгос хэл зайлшгүй хэрэгтэй байдаг учраас уг шалгалтыг өгөх болсон” хэмээн ярьжээ.

Үүнээс үзэхэд Солонгос улс руу суралцах хүсэлтэй гадаад иргэдийн хувьд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын оноо маш чухал аж. Учир нь Солонгос хэлний шалгалтын онооноос шалтгаалан тэтгэлэг авах боломжтой байдаг байна.
Мөн Солонгос хэл суралцах хүсэлтэй гадаад иргэд ихсэж байгаа нь сайшаалтай ч шалгалтыг хуулж өгөх, утасгүй чихэвчээр шалгалтыг хариуг сонсож бөглөх гэх мэт асуудлууд сүүлийн 5 жилийн дотор 1000-аас дээш тохиолдол гарчээ.
Одоогийн байдлаар Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг дэлхийн 83 улсад авч байгаа юм.