Солонгос хүний нүд нас ахих тусам онигор болдог тухай судалгаа гарчээ

Leave a Comment
635

Нас ахих тусам Солонгос хүний нүүрний төрх хэрхэн өөрчлөгддөг талаар 7,569 хүнийг судалгаанд хамруулсан байна. Тус судалгааны үр дүнд нас нэмэх тусам Солонгос хүний нүд жижгэрч, хамар амны хоорондох арьс сунаж эхэлдэг хэмээн гарчээ. Түүнчлэн Япон, Хятад хүмүүсийг бодвол Солонгосчуудын нүд урт хэдий ч онигор байдгийг судалгаа харуулжээ.
Уг судалгаанд “Theragen Etex Bio Institute” болон “Солонгосын дорно дахины анагаах ухааны хүрээлэн”, “Шинжлэх ухаан технологийн институт”-ийн хамтарсан баг ажиллажээ. Мөн тус судалгаанд 40-өөс дээш насны хүмүүсийг хамруулсан байна.