Сөүлд байрлах “Харлалт” ихтэй 10 сургууль

0
979

Сөүлд их сургуульд суралцахаар ирээд хууль бусаар амьдрах болсон гадаад оюутнуудын тоо сүүлийн 3 жилийн дотор 1300-д хүрчээ.
Боловсролын байгууллагаас гаргасан судалгаанаас үзэхэд Сөүл хотод байрлах Kyunghee University, Seoul National University, Yonsei University, Hankuk University Of Foreign Studies, Korea University, Ewha Womans University, Hanyang University, Sungkyunkwan University, Sogang University, Chungang University зэрэг 10 их сургуулийн гадаад оюутнуудаас 2016 онд 115 оюутан, 2017 онд 576 оюутан, 2018 онд 607 оюутан хууль бусаар оршин суугч болжээ.
Холбогдох байгууллагаас хууль бусаар оршин сууж байгаа оюутнуудын тоо ихсэх болсон нь сургуулиуд чанараас илүү оюутны тоонд хэт их анхаарснаас үүссэн хэмээн үзэж байна.
Тухайлбал дээрх 10-н сургуульд элссэн гадаад оюутнуудын тоо 2016 онд 24008 оюутан элссэн бол 2017 оны байдлаар 27625, 2018 онд 27464 гадаад оюутан элсүүлжээ.
Тиймээс боловсролын байгууллагаас хууль бусаар оршин сууж байгаа гадаад оюутнуудыг багасгах арга хэмжээ авах шаардлагатай байгааг дахин сануулсан байна.