Тайландад залилан хийж байсан Солонгос иргэдийг баривчилжээ

0
621

Өнгөрсөн баасан гарагт Тайландын цагаачлалын алба Санхүүгийн луйвар хийсэн этгээд болон Солонгос улсдаа эрэн сурвалжлагдаж байсан таван иргэнийг баривчилжээ. Тэд хууль бус оршин суугч байгаад зогсохгүй, залилангийн гэмт хэрэг үйлджээ. Санхүүгийн луйвар хийж байсан иргэн Я нь 1994 онд Тайландад очиж байсан бөгөөд 1999 онд визных нь хугацаа дуусч хууль бусаар амьдрах болжээ. Тэрээр 2009-оос 2016 он хүртэл Солонгосын хөрөнгө оруулагчдыг луйвардан 200 зуун сая вон авчээ. Эдгээр иргэдийн хоёроос нь байцаалт авч дууссан бөгөөд нутаг буцаах ажээ.