Төрөөд удаагүй хүүхдээ хаяжээ

0
678

Инчон хотын цагдаагийн газраас төрөөд удаагүй хүүхдээ хаясан эмэгтэйд 4-н сарын хорих ял болон тэнсэн харгалзах ял оноосон талаар мэдээлжээ.
Тодруулбал А нь өнгөрөгч 3-р сард Инчон хотын нэгэн барилгын урд төрөөд нэг цаг болсон хүүхдээ хаясан байна.
Тэрээр “Аавыг нь хэн болохыг мэдэхгүй бас эдийн засгийн хувьд хүүхэд өсгөх боломжгүй болохоор хаясан” хэмээн мэдүүлэг өгчээ.
Шүүгч “хэрэгтний эргэн тойронд зааж зөвлөх хүн байхгүйгээр ганцаараа төрсөн учир сайн тунгаан бодолгүй шийдвэр гарган уг үйлдлийг хийсэн байх” хэмээгээд “азаар хүүхдийн бие эрүүл саруул байгааг харгалзан үзээд уг ялыг оноосон” гэжээ.