Усны саванд нь хор хийж амь насанд нь халдахыг завджээ

0
2143

Сөүл хотын цагдаагийн газраас энэ сарын 2-ны өдөр хүний амь насанд хүрэхийг оролдсон хэргээр их сургуулийн оюутан А-ыг баривчлан, байцаалт авч байгаа ажээ.
А нь 10 сарын 1-ны өдрийн үдээс хойш судалгааны хүрээлэнгийн оюутан Б-гийн усны саванд хортой бодис хийжээ. Уг хортой бодис нь машины түлшинд ордог бөгөөд уусан тохиолдолд тархины төв мэдрэлд нөлөөлж цаашлаад их хэмжээгээр уусан тохиолдолд үхэх аюултай юм байна.

Байцаалтаар А “Сүүлийн үед маш их стресстэй байсан болохоор ийм үйлдэл хийсэн” хэмээн мэдүүлжээ.
Азаар түүний усны саванд хийсэн химийн хор хүний амь насанд хүрэх хэмжээний байгаагүй тул мөн анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа үндэслэлээр ямар нэгэн ял шийтгэлгүй мултарсан байна.