Хайртай алдартнаа залхаадаг хүмүүсийг сасэн фен гэдэг байна

0
553

Солонгос улс алдартнууд ихтэй улсын тоонд ордог билээ. 2013 оны байдлаар 14161 алдартан байсан бол одоо энэ тоо хэд дахин нэмэгдэж ахлах сургуулиа төгсөх хүүхдүүд алдартан болохыг хүсэх болсон билээ.

Тэгвэл алдартан байна гэдэг үргэлж инээмсэглэж, сайхан зүйлсээр дүүрэн гэсэн үг бас биш юм. Учир нь Солонгост сасэн фен гэж байдаг бөгөөд хайртай, шүтдэг алдартныхаа хувийн амьдралд хэт их орж, өдөр бүр дагах, залгах гэх мэтээр дарамталдаг фен гэж хэлж болох юм.

Жишээлбэл Super junior хамтлагийн дуучин Kim Heechol хамтлагийн гишүүдтэйгээ амьдардаг гэрт нь сасэн фен нь нууцаар орж дотуур хувцсыг хулгайлсан хэрэг гарч байжээ. Мөн энтертаймент болон гэрийнх нь урд өдөржин шөнөжин хүлээн хувийн амьдралынх нь зургийг авах гэрт нь нууц камер байрлуулдаг байна.

Түүнчлэн хайртай алдартнаа өдөржин таксигаар дагадаг аж. Ийм төрлийн фенүүд мөнгө ихтэй байх шаардлагатай бөгөөд таксины мөнгө л гэхэд өдөрт 700,000 воноос их гардаг аж. Мөн эдгээр фенүүд хайртай алдартнаа бэртээдэг байна. Exo хамтлагийн гишүүн Kai онгоцны буудал дээр байх үед түүнийг сасэн фен нь шатнаас түлхэн гэмтээсэн ба түүнд туслахаасаа илүүтэйгээр зургийн авсаар байжээ.

Энэ мэт хэргүүд байнга гардаг бөгөөд тухайн алдартны энтертаймент хариу арга хэмжээ авч чаддагүй байна. Учир нь алдартнуудыг 24 цагийн турш дагаснаар хувийн амьдралынх талаар нэлээдгүй мэдээлэлтэй болж хэрвээ цагдаад өгвөл алдартны хувийн мэдээллийг олонд ил болгоно хэмээн сүрдүүлдэг байна.