Хортой бодистой шил хагарч, 850 гаруй хүн сургуулиасаа зугтжээ

0
602

Өнөөдөр /2019.10.11/ өглөө 10 цаг 8 минутыг үед Сувон хотын нэгэн ахлах сургуулийн шинжлэх ухааны лабораторийн өрөөнд формалин агуулсан хортой бодистой шил хагарчээ.

Тухайн үед сургууль дотор байсан 850 гаруй хүн яаралтай гарч, биеийн тамирын талбай руу зугтсан байна.
Тус хотын онцгой байдлын газраас нэг багш, 7 сурагч эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаа тухай мэдээлжээ.
Уг бодис нь ухаан балартуулах нөлөөтэй бөгөөд цаашлаад амь насанд хүрэх аюултай юм байна.