Хууль бусаар оршин сууж байгаа иргэд нутаг буцахдаа анхаарах зүйлс

0
3205

Ирэх 10-р сарын 21-ны даваа гарагаас эхлэн сайн дураараа нутаг буцахын тулд 3-аас 15 өдрийн өмнө мэдэгдэх дүрэм хэрэгжиж эхэлнэ.

Тэгвэл нутаг буцахад гадаад паспорт болон, онгоцны тийз (нутаг буцахаа мэдүүлснээс 3-аас 15 хоногийн дараа явах хугацаатай онгоцны тийз), сайн дураараа нутаг буцах мэдүүлгийн хуудас хэрэгтэй ажээ.

Мөн сайн дураараа нутаг буцахаа мэдүүлэхдээ нутаг буцахаас 3-аас 15 өдрийн өмнө одоо оршин сууж байгаа хаягаа цагаачлалын газарт өөрийн биеэр очиж мэдүүлэх үүний дараагаар бичиг баримтыг чинь шалган ямар нэгэн асуудал гаргаагүй эсэхийг шалгах юм байна.

Түүнчлэн онгоцны буудал дээр очиход сайн дураараа нутаг буцах иргэн ямар нэгэн асуудал гаргаагүй гэдгийг давхар шалгана. Бүртгэл энэ сарын 14-ны өдрөөс эхлэх ажээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг гадаад иргэний мэдээллийн төвийн утас болох 1315-руу залгаж авах боломжтой юм.