Хуурамч дуудлагад итгэж 20 сая воноо залилуулжээ

0
1815

Voice pishing гэдэг нь утсаар хэн нэгнийг залилан мөнгө авахыг хэлдэг аж. Жишээлбэл настай хүмүүсрүү залган “хүү чинь сая осолд орчлоо би түүнд туслахыг хичээж байна та яаралтай 20 сая вон шилжүүлээч” гэх мэтээр залилан мөнгө авдаг байна. Тэд ихэвчлэн хуулийн байгууллагаас залгаж байна та хууль зөрчсөн байна эсвэл цагдаагийн газраас ярьж байна та торгуулиа яаралтай төлөх хэрэгтэй гэхчлэн луйвар хийдэг ажээ.

2018 оны байдлаар хуурамч дуудлагаас болж хохирсон иргэд нийт 48743-д хүрсэн байна. Энэ оны хувьд 50000-д хүрэх магадлалтай байгаа талаар сэрэмжлүүлжээ.

Гэхдээ заавал мөнгө шилжүүлэхийг шаардахаас илүүтэйгээр тухайн хүний хувийн мэдээллийг утсаар авахыг оролддог байна.

Өнгөрөгч 3 сард нэгэн сургуулийн багшид өмнө нь ашиглаж байгаагүй зээлийн картны талаар зарлагын мэдээлэл иржээ. Тэрээр гайхан мэдээлэл ирсэн утас руу залгасан бөгөөд утсыг авсан хүн яаралтай цагдаагийн газартай холболоо хэмээн Сөүлийн цагдаагийн газрын цагдаагийн ахлах дэслэгч гэж өөрийгөө танилцуулсан хүн утсыг авч хувийн мэдээллээ өгөхийг зөвлөөд цагдаагийн байгууллагаас шалгаж өгөх боломжтой хэмээн уг хүний хувийн мэдээллийг аваад утсаа тасалсан байна.

Гэтэл удалгүй багш эмэгтэй хуурамч этгээдэд хувийн мэдээллээ өгснөөс болж 20 сая вон залилуулжээ. Энэ мэтчилэн танихгүй дугаараас залгаж хувийн мэдээллийг нь авч залилах гэмт хэрэг гарсаар байгаа юм.

Солонгост байгаа Монголчуудад ч мөн адил Монгол руу үнэгүй ярих дугаар санал болгож байна, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хямдралтай авах эрх өгье гэх мэтчилэн хуурамч дуудлага ирдэг байна.

Тиймээс танихгүй дугаараас хуурамч мэдээлэл явуулах тохиолдолд хувийн мэдээллээ өгөхгүй байх, сайтар нягталж, хянамгай хандахыг зөвлөж байна.