Хүргэлтийн ажилчдад цензур тогтоохыг олон нийт шаарджээ

0
1042

2016 онд хүргэлтийн ажил хийдэг эрэгтэй ганцаараа амьдардаг бүсгүйчүүдийн гэрийн хаягийг тэмдэглэн авч дараа нь хүч хэрэглэсэн хэрэг гарч байжээ. Зөвхөн энэ онд гэхэд өнгөрсөн 6-р сард өмнө нь юм хүргэж өгч байсан хүргэлтийн ажилтан ганцаараа амьдардаг бүсгүйг дагаж гэрт нь орохыг завджээ. Мөн оны 3-н сард хутгаар айлган сүрдүүлж ганцаараа амьдардаг эмэгтэйг хүчирхийлэхийг оролдсон этгээдийг баривчилсан байна.

Солонгос улсад хүргэлтийн ажил, цагийн ажлын дийлэнх хувийг эзэлдэг бөгөөд хоол хүргэлт, эд бараа, хүнс гээд маш олон төрөл байдаг.
Тэгвэл хүргэлтийн ажил хийж байгаа ажилчид дунд өмнө энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан хүнийг ажиллахыг хориглох хэрэгтэй гэж олон нийт үзсэн байна.
Учир нь ганц бие амьдардаг хүмүүс хоол захиалах нь элбэг байдаг бөгөөд ганц бие эмэгтэйд хоол хүргэнгээ тухайн үйлчлүүлэгчийн гэрийн хаягийг мэдэх боломж олгож байгаа нь тэднийг эргээд аюулд оруулж байна гэж үзжээ.