Шинээр мэндэлсэн хүүхэд бүрд 700,000 мянган воны тэтгэмж олгоно

0
804

Солонгосын Куанмён хот ирэх жилээс шинээр мэндэлсэн хүүхэд бүрт 700,000 воны тэтгэмж өгөхөөр болжээ. Өмнө нь айлын 2 дахь хүүхэд 300,000 вон, гурав дах хүүхдэд 500,000 вон, 4 –ээс дээш хүүхдэд 1 сая вон өгдөг байсан бол ирэх жилээс айлын хэд дэх хүүхэд байхаас хамаарахгүй 700,000 вон өгөхөөр болсон байна.
Уг тэтгэмжийг авахын тулд тус хотод нэгээс дээш жил амьдарсан байх шаардлагатай юм байна.
Куанмён хот хүн амын өсөлтөө дэмжихийн тулд Гёнги мужид анх удаагаа үргүйдсэн гэр бүлд хагалгааны зардал болгон 2,000,000 сая вонын тэтгэмж өгөх, төрсний дараах тэтгэмж 500,000 вон өгөх зэргээр хүн амын өсөлтөө дэмжиж байгаа ажээ.