Электрон тамхи худалдаалахыг хориглох тухай яригдаж байна

0
503

Сүүлийн үед электрон тамхи энгийн тамхинаас хор багатай хэмээн хэрэглэх хүмүүс ихэссэн билээ. Гэтэл электрон тамхи татсанаас үүдэн уушгины өвчинтэй болж нас барсан иргэдийн тоо ихсээд байгаа аж.

Одоогийн байдлаар АНУ-ын New York хотын судалгааны хүрээлэнгээс ямар төрлийн тамхи хүмүүсийг үхэлд хүргэж байгааг нарийн судалж байгаа юм.

 Мөн АНУ-д электрон тамхи хэрэглэснээс үүдэн 1080 хүн уушгины өвчинтэй болж үүнээс 18 хүн нас барсан байна. Түүнчлэн 1 жил хагас үнэртэй электрон тамхи хэрэглэсэн 18 настай хүүгийн уушги 70 настай хүнийг шиг болсон байна.

Ялангуяа электрон тамхинаас үүдэн уушгины хорт хавдар үүсч байгаа нь асуудал болж байгаа юм.

Энгийн тамхи хүний уушгийг 10-аас 20 жилийн турш бага багаар гэмтээдэг бол электрон тамхи нь үүнээс хэд дахин хурдан уушгийг хордуулж үхэлд хүргэж байгаа ажээ.

Түүнчлэн электрон тамхи нь 2 төрөл байдаг ба үүнээс аль нь хүний уушгийг ихээр хордуулж байгаа нь тодорхойгүй байгаа юм.  Өнөөгийн байдлаар АНУ-ын New York, Washington мужид үнэртэй электрон тамхи худалдаалахыг хориглоод байгаа аж. Мөн Солонгос улсын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас электрон тамхи уушгинд хортой нөлөө үзүүлж байгаа эсэх талаар судалж байгаа ба цаашлаад Солонгос улсдаа ашиглаж байгаа иргэддээ мэдээлэл хүргэх ажээ.