Энэ онд 45995 террорист БНСУ-ын хилээр нэвтрэхийг оролджээ

0
646

2009 оноос 2018 оныг хүртэл Солонгосын хилээр орохыг хориглосон гадаад иргэдийн тоо 2.6 дахин нэмэгдсэн байна. Түүнчлэн орохыг хориглосон олон улсын террористын тоо 6.2 дахин нэмэгджээ. Ялангуяа олон улсын террорист этгээдүүд өнгөрөгч 7 сарын байдлаар 45995 хүн Солонгос улсын хилээр нэвтрэхийг оролджээ.

Хилээр нэвтрэхийг хориглоно гэдэг нь тухайн улсад нэвтрэхийг хүсэж байгаа иргэн бусдын амь нас болон эрүүл мэндэд хохирол учруулах магадлалтай тохиолдолд хилээр нэвтрэхийг хориглодог байна.
Өнгөрсөн онд Солонгос улсын хилээр орохыг хориглосон иргэдийн мэдээллээс үзвэл хууль зөрчсөн этгээд 107769, олон улсын террорист 42034, эрүүгийн гэмт хэрэгтэн 9219, хар тамхи хууль бусаар оруулахыг завдсан 3793, халдварт өвчинтэй иргэн 192, хил гаалийн зөрчилтэй 102 иргэн бүртгэгджээ.