Үзэгчдийн хүлээлт үүсгэсэн олон ангит кинонууд

0
476

Сүүлийн үед олон ангит кино үзэх дуртай хүмүүсийн дунд ам сайтай байгаа драмануудыг танилцуулж байна. Эдгээр олон ангит кинонууд нь 9 сар болон энэ сард нээлтээ хийсэн ба үзэгчдын хүлээлтийг нэлээдгүй үүсгэсэн бүтээлүүд аж.

The Tale Of Nokdu (녹두전)

Өмнө эмэгтэй гол дүр эрэгтэй хүний дүрд хувирдаг байсан бол уг кинонд эсрэгээрээ эрэгтэй гол дүрийн жүжигчин эмэгтэй хүний дүрд хувирдаг аж. Тус бүтээл нь 2014 онд гарсан зурагт номоос сэдэвлэсэн бүтээл бөгөөд нийт 136 ангитайгаар 2018 он хүртэл  зурагт ном буюу манга хэлбэрээр үзэгчдэд хүржээ. Киноны гол агуулга нь 17 зууны үед хүнтэй суух бодолгүй залуу болон дууч эм болохгүй хүсэлгүй бүсгүйн хайр дурлалын талаар өгүүлэх аж. Түүнчлэн эрэгтэй гол дүр бүтээсэн жүжигчин Jang Dong Yoon-г үзэгчид “Эмэгтэй хүнээс илүү хөөрхөн байна”, “Гол дүрийн эмэгтэйгээс илүү хөөрхөн залууг анх удаа харж байна” гэх мэтчилэн сэтгэгдэл үлдээсэн байна.

Extraordinary You (어쩌다 발견한 하루)

Тус кино нь “Нууц” хэмээх зурагт номын ертөнцөд амьдрал хэрхэн өрнөж байгааг харуулдаг бөгөөд зурагт номын зохиолч киноны өрнөлийг шийдэх ба гарч байгаа дүрүүд зохиолчийн хэлсэн зүйлсийг үг дуугүй дагах аж. Гэвч туслах дүр өөрийгөө гол дүр болгохын тулд хичээж эхлэх бөгөөд түүнд тохиолдох хөгжилтэй явдлуудын талаар өгүүлэх ажээ.

When The Camellia Blooms (동백꽃 필 무렵)

Киноны гол дүр болох ганц бие ээж Унсан хэмээх тосгонд архины газар нээх аж. Түүнийг анх тосгонд ирэхэд нэлээдгүй олон залуус түүнд татагдсан хэдий ч түүний амьдралд шантрах үе нэлээдгүй тулгарах ажээ. Цагдаагийн ажилтан залуу түүнд анхны харцаар дурлах бөгөөд гол дүрийн бүсгүй түүний ачаар амьдралыг илүү гэгээлгээр харж эхэлдэг тухай гарах юм.