Өөрийг нь үл тоосон шалтгаанаар Монгол иргэн хамтрагчаа гэмтээжээ

0
3054

Гимпо хотын цагдаагийн газраас хүний аминд хүрэхийг завдсан Монгол улсын иргэн А (34 настай)-г баривчлан байцаалт авч байгаа талаар мэдээлжээ. Тодруулбал А нь өчигдөр /2019.10.06/ 7 цаг 40 минутын үед үйлдвэрт хамт ажиллаж байсан иргэн Б (35 настай)-г хутгалсан байна. Хохирогчийг яаралтай эмнэлэгт хүргэсэн бөгөөд одоогийн байдлаар эмчилгээ хийлгэж байгаа аж. Цагдаагийн байцаалтад А нь “Б намайг үл тоосон учраас ийм хэрэг болсон” хэмээн мэдүүлэг өгчээ.