Өмнөд Солонгос улс, Хойд Солонгос улс дахь үйлдвэрлэлийн бүсийг хаах шалтгааныг тайлбарлажээ

0
6

20160212110006_gpjsaefl.jpg

 

   Өмнөд Солонгос улсын Засгийн газар Хойд Солонгос улсын нутаг дэвсгэр дээр байгуулсан Кесонгкунгдан үйлдвэрлэлийн дүүргийг өнгөрсөн долоо хоногт хаасан юм.

   Үүнтэй холбогдуулан Хойд Солонгос улс тус дүүрэгт ажиллаж байсан Өмнөд Солонгосын бүх иргэдийг эх орон  руу нь буцаасан байгаа ба ингэснээр Өмнөдийн 124-н компанийн үйлдвэрт ажиллаж байсан Хойд Солонгосын 40-н мянга гаруй ажилчид ажилгүй болж байгаа ажээ.

   Өмнөд Солонгос улсын Засгийн газраас мэдэгдэхдээ “Хойд Солонгос улс нь Кесонгкунгдан үйлдвэрлэлийн дүүрэгт ажилладаг ажилчдын цалин болон нийт орлогын 70%-ийг зэвсэг бүтээх, үйлдвэрлэх, турших ажилд зарцуулж байгаа гэж үзсэн тул тэрхүү орлогын эх үүсвэр болсон үйлдвэрлэлийн дүүргийг хаах шийдвэр гаргасан”  хэмээн мэдэгдсэн байна.

    Кесонгкунгдан үйлдвэрлэлийн дүүрэг хаагдсанаар Өмнөд Солонгос улс болон тэнд үйлдвэрээ нээн ажиллуулж байсан компаниуд хамгийн багадаа  хоёр их наяд их воны алдагдалд орох урьдчилсан тооцоо гарчээ.

 

 

 

 

WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.