Хойд Солонгосчууд чанга яригчийг өдөрт дунджаар арван цаг ажиллуулж байгаа ажээ

0
36

C0A8CA3C00000152218B6BEB0002570C_P2.jpeg

 

     Хойд Солонгос улс алсын тусгалтай пуужин амжилттай харвасантай холбогдуулан Өмнөд Солонгос улс өнгөрсөн 1-р сарын 8-ны өдрөөс эхлэн, хоёр улсын хил дээр байдаг чанга яригчийг дахин ажиллуулж эхэлсэн юн.

    Өмнөд Солонгосын чанга яригчийг өдөрт дундаар дөрван цаг ажиллуулахдаа Хойд Солонгосын алсын тусгалтай пуужин харвасаныг дэлхийн олон орон буруушааж байгаа байдлын тухай мэдээлэлж, Солонгос дуу хөгжмөөс нэвтрүүлдэг ажээ.

     Өмнөд Солонгосын зүгээс цацаж байгаа чанга яригч, Хойд Солонгосын нутаг дэвсгэрийн 10-н км хүртэлх зайд сонсогддог хэмээн тооцоолж байгаа юм. Гэвч Хойд Солонгос улс хоёр долоо хоногийн өмнөөс эхлэн чанга яригч ажиллуулахдаа өдөрт зургаан цаг асаадаг байсан бол сүүлийн долоо хоногийн турш өдөр дунджаар 10-н цаг асааж байгаа ажээ.

    Хойд Солонгосын зүгээс асаасан чанга яригч нь Өмнөд Солонгосын нутгийн хойд хэсэг болох Пажу хот болон Инчон хотын оршин суугчдад сайн сонсогддог боловч хэлж байгаа үг нь тодорхой биш байгаа юм байна.

    

 

WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.