АНЭУ-ын Гүнж Латифа Ал Мактаун Солонгос улсад очоод буцжээ

0
9

20160222030613597wrpe.jpg

    АНЭУ-ын Гүнж Латифа Ал Мактаун өнгөрсөн 10-ны өдөр Солонгос улсын Сөүл хүрэлцэн очоод буцжээ.

    Тэрээр нөхөр, хүүхдүүд, бие хамгаалагч болон туслах зэрэг 20 гаруй хүний хамт Сөүл хотын  өндөр зэрэглэлийн нэгэн буудлын хамгийн дээд давхрын бүх өрөөг таван өдрийн турш хөлсөлсөн юм байна. Энэхүү давхарт тансаг зэрэглэлийн 10 гаруй өрөө байдаг ба хамгийн үнэтэй өрөө нь нэг хоногийн 16-н сая 500-н мянган воны үнэтэй ажээ.

     Гүнж Латифа Ал Мактаун нь АНЭУ-ын Хаан Мухамед Бил Ласид-ийн таван хүү, долоон охины долоо дах охин юм. Тэрээр ямаа, тэмээг хиймлээр хээлтүүлэн үржүүлэх ажлын туршлага судлахаар Солонгос улсад хүрэлцэн очсон ба уцаашид эх орондоо ямаа, тэмээний сүүгээр хийсэн хүүхдийн сүүний үйлдвэр барихаар төлөвлөсөн ажээ.

  

 

 

 

 

WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.