Сая долларын бооцоотой Го даамны тэмцээнд Солонгос улсын иргэн И Се Дул хожиж байна

0
11

 

1457504775940_1_160130.jpg

     Өнөөдөр Сөүл хотын цагаар 13.00 цагт “GOOGLE” компаний инженерүүдийн зохиосон Го даамын “Alfa Go” программ болон Солонгос улсын иргэн, Го даамын 9-р зэрэгтэй И Се Дул нарын халз тэмцээн эхэлжээ.

     Уг тэмцээн нь нэг сая долларын бооцоотой ба хэрвээ компьютерийн “Alfa Go” программ хожвол, “GOOGLE” компани хожлын мөнгийг олон улсын сайн санааны байгууллагад хандивлах юм.

     Харин Солонгос иргэн И Се Дул хожвол тэрээр сая доллараас татвараа төлөөд үлдсэн мөнгийг өөртөө авах ажээ.

     Тэмцээн эхлээд гурван цаг өнгөрсөн байдлаар И Се Дул компьютерийг хожиж байна.

     Өнөөдрийн өрөг 17.00 цагт дуусах ба удаах өргүүд таван өдрийн турш үргэлжилж, ирэх 15-ны өдөр дуусах ажээ.

     “GOOGLE” компаний инженерүүд нь хүний оюун ухааныг давах хэмжээний  “Alfa Go” программийг зохиосон гэж мэдэгдэж байгаа ч өнөөдрийн байдлаар “Alfa Go” программ хэд хэдэн алдаа гаргасан юм байна.

 

 

 

 

WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.

 

 

 

 

 

1457504785778_1_155624.jpg