Ким Чен Ун хэт таргалжээ

0
11

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун ганцхан жилийн хугацаанд танигдахын аргагүй болтлоо таргалсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг өчигдөр удирдагчийн үйлдвэртэй танилцаж буй зургийг цахим сайтдаа нийтэлжээ.

 

Уг зурган дээр удирдагч нэлээн жин нэмсэн нь харагдах юм. Барууны хэвлэлүүд удирдагчийн 2015 оны хоёрдугаар сард авахуулсан зургийг өчигдөр авахуулсан зурагтай нь харьцуулан тавиад “Ким Чен Ун таргалжээ” гэж бичжээ. Интернэт хэрэглэгчид удирдагчийг “сумо бөх болох хэрэгтэй” хэмээн зөвлөх болсон байна.

 

Өнгөрсөн онд удирдагчийн жин нэмж байгаа нь чихрийн шижин өвчинтэй холбоотой хэмээн тус улсын хэвлэлүүд мэдээлж байсан. Тэрбээр чихрийн шижин өвчний улмаас хараа нь муудаж, өвдөг нь өвдөх болсон гэнэ.