Хойд Солонгос улсаас Өмнөд Солонгос улсын байрлал заагч "GPS"-ийг сарниулах долгион илгээжээ

0
11

 

 

 

C0A8CA3C00000153D0AE49DF00021390_P2_99_20160402095608.jpeg

   

   Хойд Солонгос улсын талаас сүүлийн дөрөв хоногийн хугацаанд Өмнөд Солонгос улсын нутаг дэвсгэр рүү байрлал заагч “GPS” төхөөрөмжийг сарниулах радио долгион илгээсэн ажээ.

   Тэрхүү долгион нь Өмнөд Солонгосын Хойд Солонгостой хиллэдэг Инчон, Канхуа, Кангванду аймаг болон Сөүл хотын хойд хэсгийн орон нутгуудад мэдрэгдсэн байна.

   Тухайлбал Хойд Солонгосын талаас илгээсэн долгионы улмаас дээрх хугацаанд далайд загасчилж байсан нийт 400 гаруй усан онгоцны байрлал заагч GPS төхөөрөмж ажиллагаагүй болж, улмаар загасчлах ажлаа зогсоон боомтондоо буцаж ирж байсан ажээ. 

    Мөн орон нутагт нислэг үйлдэх хэд хэдэн нисэх онгоцны GPS төхөөрөмжийн ажиллагаа доголдож, зарим нэгэн автомашины зам заагчууд ажиллагаагүй болж байсан боловч тэдгээрээс үүдэн том хэмжээний хохирол гараагүй юм байна.

    Өмнөд Солонгос улсын Батлан Хамгаалах яам, Хойд Солонгосын талаас цацсан 700 гаруй удаагийн радио долгионы хэлбэлзийг сарниулах арга хэмжээг авсан ба хэрвээ үүнээс үүдэн улсын хэмжээнд томоохон хэмжээний хохирол үүсэх бол, хариу арга хэмжээ авах хэмээн мэдэгдсэн юм байна.

 

 

 

WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.