Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе төрийн албан хаагчид гольф тоглож болох эсэх талаар үг хэлжээ

0
41

2016042711090697775_1.jpg

   Өмнөд Солонгос улсын цэргийн өндөр албан тушаалтнууд өнгөрсөн 2013 онд ажлын цагаар гольф тоглож байсан нь илэрсэн явдал болж байжээ.

    Тэдгээр албан тушаалтнууд нь цэргүүдийн чөлөөт цаг, амралтанд зориулсан гольфийн талбайд тоглож байсан юм байна.

    Энэхүү үйл явдалтай холбогдуулан Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе хэлэхдээ “Төрийн албан хаагчдад гольф тоглох зав байдаг гэж үү” хэмээн хэлж байсан ажээ.

    Төрийн албан хаагч хаагчдыг гольф тоглохыг хориглосон журам гараагүй ч эдүгээ тус улсын төрийн албан хаагчид Ерөнхийлөгчийн хэлсний дагуу гольф тоглохгүй байх журмыг баримталж байгаа юм байна.

    Харин тэрээр өнгөрсөн долоо хоногт болсон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчидтэй хийсэн уулзалтын үеэр үг хэлэхдээ “Төрийн албан хаагчид гольф тоглохоор гадаадын орнуудыг зорьж байгаа мэдээлэл их гарах боллоо. Тэд эх орондоо гольф тоглох нь гольфийн бизнес эрхлэгчдэд ч тустай юм” хэмээн хэлжээ.

    Ингэснээр Өмнөд Солонгос улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд “Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн хэлсэн үгийг, төрийн албан хаагчдыг гольф тоглохыг зөвшөөрсөн хэмээн ойлгож болох юм байна”  хэмээн бичиж байгаа ажээ.

     

  

 

WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.