Илүүдэл жинтэй цэргийн офицеруудыг тусгай сургалтад хамруулж тураахаар болжээ

Leave a Comment
17

YA_PG_20160504_01000002600020912.jpg

 

   Өмнөд Солонгос улсын Батлан Хамгаалах яам тус улсын цэргийн офицеруудын биеийн жинд хяналт тавих журам хэрэгжүүлэхээр болжээ.

    Уг журмын дагуу тухайн офицерийн биеийн жинг түүний биеийн өндөрт хувааж (㎏/m) “BMI” буюу “Биеийн жингийн индекс” хэмээх нэртэй үзүүлэлтийг гаргах юм байна.

    Хэрвээ “Биеийн жингийн индекс” 30 бас түүнээс дээш тоотой гарвал тухайн офицерийг илүүдэл жинтэй байна хэмээн үзэж, найман долоо хоногийн тураах тусгай хөтөлбөрт албадан хамруулж тураах ажээ. Учир нь жин ихтэй, том гэдэстэй офицерууд нь бусад албан хаагчдад буруу үйлгэр дууриал үзүүлж, тэдэнд итгэл үнэлшил өгч чадахгүй гэж Өмнөд Солонгос улсын Батлан Хамгаалах яам үзэж байгаа юм байна.

     АНУ, Герман зэрэг улсын БХЯ-ууд жил бүр офицеруудынхаа биеийн жинг хэмжиж “Биеийн жингийн индекс” үзүүлэлтийг гаргадаг ба энэхүү журамд цэргийн бүх офицер хамрагддаг ажээ.

 

   

   

 

 

WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.