Монгол улсын хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчид Олимп зохион байгуулагдах Пёнгчанг хотод зочилжээ

0
8

 

475773_292558_3120.jpg

 

    Өмнөд Солонгос улсын Пёнгчанг хотноо ирэх 2018 онд Өвлийн олимп зохион байгуулагдах гэж байгаа билээ.

    Үүнтэй холбогдуулан өвлийн олимпийг зохион байгуулах хорооноос гадаадын улс орнуудын хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг Пёнгчанг хотноо урин аваачиж, олимпийн бэлтгэл ажил болон бүтээн байгуулалт, тамирчид байрлах байр, төмөр зам, нийтийн унаа тээврийн зохицуулалтыг зэргийг танилцуулж байгаа юм байна.

     Тус хороо өнгөрсөн долоо хоногт Монгол улсын сэтгүүлчдийг урьсан ба урилгаар Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхий нарийн бичгийн дарга Х.Батхишиг болон хэвлэл мэдээлллийн салбарын 10 гаруй төлөөлөгчид Пёнгчанг хотод айлчилсан байна.

     Тэдгээр сэтгүүлчид нь Өвлийн олимпийн бэлтгэл ажил, олимпийн уралдаан тэмцээнүүд зохион байгуулагдах спортын ордон, талбай зэрэг бвйгууламжтай гурван өдөр танилцаад эх орондоо буцсан ажээ.

 

 

WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.
 

 

 

NISI20160505_0011660588_web.jpg