Өмнөд Солонгос улс, Хойд Солонгос улсыг "Цөмийн зэвсэг эзэмшигч орон" хэмээн үзэхгүй гэж мэдэгжээ

0
7

1882754_article_99_20160510153604.jpg

   Хойд Солонгос улсын Хөдөлмөрийн намын 7-р Их Хурал дөрвөн өдрийн турш хуралдаж дуусчээ.

   Тус хурлын үйл ажиллагааны талаар хийсэн бичлэгийн нэвтрүүлгүүд нь Хойд Солонгос улсын үндэсний телевизийн сувгаар цацагдаж эхэлсэн байна.

   Тэдгээрийн дунд “Хойд Солонгос улс болөмийн зэвсэг эзэмшигч орнуудын нэг болсон” гэсэн мэдэгдэл байгаатай

холбогдуулан Өмнөд Солонгос улсын Хоёр Солонгосыг нэгтгэх яамнаас өнөөдөр мэдээлэл хийжээ.

    Уг мэдээлэлд “Хойд Солонгос улсын Хөдөлмөрийн намын 7-р Их Хурлаар тус улс цөмийн зэвсэг эзэмшигч орон хэмээн мэдэгдсэн.Тэгвэл Өмнөд Солонгос улсын хувьд Хойд Солонгос улсыг цөмийн зэвсэг эзэмшигч орон гэж үэхгүй байгааг албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн байна.

   

 

 

WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.

 

 

NISI20160509_0011673409_web.jpg

 

 

(사진=조선중앙TV)