Солонгос улсад нийтийн телефонийг иргэдийн тав тух, аюулгүй байдалд зориулан өөрчилж эхэллээ

0
22

 

 

 

20151109141310155uzfp.jpg

 

     Солонгос улсын иргэд гар утас түгээмэл хэрэглэх болсон өнөө үед гудамж талбайд байрлуулсан нийтийн телефонийг хэрэглэх иргэдийн тоо маш бага болсон байна.

      Үүнтэй холбогдуулан Сөүл хотын захиргаа хуучны загвартай нийтийн телефонийг эрс шинэчилж, түүнийг иргэдийн тав тух, аюулгүй байдалд зориулан өөрчилж, өнөөдөр эхний шинэ загварын телефонийг байрлууллаа.

     Шинэ нийтийн телефон нь банкны автомат, дуу хоолойны бичлэг бүхий нууц дурантай ба шаардлагатай үед дотор нь хүн орж зогсоход хаасан хаалга гаднаасаа нээгддэггүй, 112 гэсэн товч дарахад дуут дохио чанга дуугарч ойролцоох цагдаагийн хэсэгт дуудлага очдог байхаар зохицуулагджээ.

      Мөн телефоний бүхээг дотор интернэт хэрэглэж болох мэдрэмжтэй дэлгэц суурилуулсан ба телефоний ойролцоо зогссон хүн үнэгүй интернэт хэрэглэж болох ажээ. Шинэ телефон шар өнгөтэй ба энэ оныг дуустал гудамж талбайд нийт 50-н ширхгийг байрлуулах юм байна.

 

  WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.