Энэтхэгчүүд Английн Хатан Хааны хэрэглэж буй диамонд шигтгээг буцааж авах нэхэмжлэл гаргана

0
24

AKR20151109073000009_02_i_99_20151109140

 

     Энэтхэг улсын кино жүжигчид тэргүүлсэн иргэд Английн Хатан Хааны гэр бүлийнхнээс тэдний хэрэглэж буй диамонд шигтгээг буцааж авах нэхэмжлэл гаргахаар болжээ.

     Эдүгээ Английн Хатан Хаан 2-р Елезавета-гийн малгайн гол хэсэгт 105 карат, 24,1 грамм жинтэй “Күйнур” хэмээх нэртэй диамонд нь байдаг. Тэрхүү шигтгээг 13-р зууны үед Энэтхэг улсад олборлосон бөгөөд түүний үнэ 100-н сая фунт стерлингээр үнэлэгдсэн ажээ.

     Манай дэлхийд хамгийн их үнэтэй хэмээн тооцогдож байгаа дээрх диамондыг Энэтхэгийн Хаан Мүгхүл эзэмшиж байгаад 1849 онд Английн Хатан хааны гэр бүлд шилжүүлэн өгсөн байна. Гэвч энэхүү явдал нь Энэтхэг улсын түүхэн дурсгалт эд зүйлсийг хууль бусаар шилжүүлсэн явдал гэж Энэтхэгчүүд үзэж байгаа төдийгүй Энэтхэгчүүдийн соёлын үнэт өв уламжлал болж хадгалагдах ёстой зүйл эдүгээ Английн Хатан Хаан 2-р Елезавета-гийн малгайн гол чимэглэл болж буйд дургүйцэж байгаагаа илэрхийлсэн байна.

 

 

 

WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.
 

 

AKR20151109073000009_01_i_99_20151109140804.jpg

 

 

WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.