"Google" компанийн ерөнхий захирал Эрик Шмидт "Galaxy S7"утсыг илүүд үзжээ

0
44

 

 

20160525090504211emfe.jpg

 

   “Google” компанийн ерөнхий захирал Эрик Шмидт өнгөрсөн жил Өмнөд Солонгос улсад айлчлахаар Инчон хотын олон улсын нисэх онгоцны буудал дээр буухдаа, гартаа “IPHONE” утас барьсан байсан юм.

    Ингэснээр тэрээр өөрийгөө “IPHONE” утасны үнэнч хэрэглэгч гэдгийг баталж байжээ.

    Эрик Шмидт өчигдөр Голланд улсын Амстердам хотод нээгдсэн “Start up” олон улсын наадамд оролцсон ба энэ үеэр сэтгүүлчид түүнээс “Та аль компанийн утсыг хэрэглэдэг вэ” гэж асуусан байна.

    Тэрээр уг асуултанд хариулахдаа “Би “IPHONE” болон “Galaxy S7”  загваррын утсыг хоёуланг нь хэрэглэдэг. Гэхдээ үзэхэд дэлгэц нь илүү тод харагддаг төдийгүй батарей нь удаан ажилладаг болохоор “Galaxy S7″ утсыг голчлон хэрэглэдэг” гэж хэлжээ.

    “Google” компанийн гар утсанд зориулан гаргасан ихэнх апликээшнүүд нь зөвхөн  “IPHONE” утсан дээр ажилладаг юм.

    Харин ерөнхий захирал Эрик Шмидт хэрэглэгчийн хувьд “Galaxy” загварын утсыг илүүд үзсэн байна.

    

    

 

 

WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.